|
||||
![]()
Байгаль Орчны Шинэчлэл төсөл-2 Нидерландын Вант Улсын Засгийн Газрын Итгэлийн Сангийн дэмжлэгээр Монгол орны байгаль орчны засаглалыг бэхжүүлэх, хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн менежментийг сайжруулах зорилгоор Монгол улсын Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яам Дэлхийн Банктай хамтран “Байгаль Орчны Шинэчлэл – 2” төслийг 2008-2011 оны хооронд хэрэгжүүлж байна. Энэхүү төслийн 2011 оны жижиг төслийн тэтгэлэгт уралдааныг “Oрон нутгийн байгаль орчны менежментийг сайжруулахад олон нийтийн оролцоог дэмжих нь” үндсэн чиглэлийн доор дараах сэдвүүдээр зарлаж байна. Ой, ус, биологийн төрөл зүйлийг хамгаалах замаар цөлжилтийн явцыг сааруулах, орон нутагт тохирсон уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох оновчтой, шинэлэг, бусад орон нутагт түгээн дэлгэрүүлэх боломжтой арга ажиллагааг бий болгох, үүний тулд:
Байгаль орчны гэмт хэрэг, зөрчлийг багасгахад орон нутгийн захиргаа, байгаль орчны байгууллага, байцаагч, байгаль хамгаалагчдад, иргэдийн нөхөрлөлийн зүгээс дэмжлэг үзүүлэх, хамтын оролцоотой хяналтын тогтолцоог бүрдүүлэх
Дээрх сэдвүүдээс гадна 2005 оноос хойш “Байгаль Орчны Шинэчлэл” төслийн хүрээнд амжилттай хэрэгжсэн төслүүдийн үйл ажиллагааг тогтвортой үргэлжлүүлэх боломж олгох зорилгоор тухайн төслийн талаарх саналыг хүлээн авна. Э-шуудангаар төсөл хүлээн авах журам (PDF), өргөдлийн маягт (DOC) болон удирдамжийг (PDF) болон Нээлттэй Нийгэм Форумын байрнаас, эсвэл www.forum.mn болон www.mne.mn вэб сайтаас татан авна уу. Дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл ННФ-аас зохион байгуулах Мэдээлэл өгөх уулзалтанд оролцохыг урьж байна. Уулзалт нь 2010 оны 12 сарын 13 болон 22-ны 16:00 цагт ННФ-ын хурлын зааланд болно. Хаяг:Нээлттэй Нийгэм Форум,Жамъян гүний гудамж-5/1,Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар-48 (Чойжин ламын сүм музейн баруун талд ) Утас: 976-11-313207 ; e-mail: project@forum.mn
|
Байгаль орчны шинэчлэл
төсөлд холбогдох мэдээлэл
- Шалгарсан төслүүд
- New Year Break
- Сонгон шалгаруулалтын дүн 2011
- Сонгон шалгаруулалтын дүн 2010
- Байгаль орчны шинэчлэл төсөл 2-р шат (2008)
- “Үндэсний болон орон нутгийн хэмжээнд байгаль орчны төлөв байдлын хяналт шинжилгээ, үнэлгээ хийх чадавхийг дээшлүүлэх” сэдвийн хүрээнд хэрэгжсэн жижиг төслүүдийн төгсгөлийн тайлан
- Байгаль орчны шинэчлэл төсөл 1-р шат (2005-2006)