|
||||
2005 оноос эхлэн төрийн бус байгууллагуудад зориулан хэрэгжүүлж байгаа Mониторингийн тэтгэлэгт хөтөлбөр нь төрийн үйл ажиллагааны ил тод, хариуцлагатай байдлыг сайжруулахад иргэний нийгмийн оролцоог нэмэгдүүлэх болон мониторинг хийх чадавхийг нь бэхжүүлэх зорилготой. 2005-2012 онд энэхүү хөтөлбөрт давхардсан тоогоор 132 байгууллага хамрагдаж, төсөв, хүний эрх, уул уурхай, төрийн болон нийгмийн үйлчилгээ, төрийн ил тод, хариуцлагатай байдал зэрэг чиглэлээр мониторингийн 168 төсөл хэрэгжүүлээд байна. Хөтөлбөр хэрэгжсэн хугацаанд төрийн үйл ажиллагааны ил тод, хариуцлагатай байдалд иргэний нийгмийн зүгээс хөндлөнгийн хяналт тавьдаг төрийн бус байгууллагууд, үүний дотор хөдөө орон нутагт мониторингийн төсөл хэрэгжүүлдэг байгууллагын тоо нэмэгдэж байна. Мониторингийн явцад төрийн бус байгууллагууд орон нутгийн төсвийн болон Засгийн газрын тусгай сангуудын хөрөнгийн зарцуулалт, шүүхийн болон мэдээллийн ил тод байдал, төрөөс иргэдэд үзүүлж байгаа үйлчилгээний хүртээмж зэрэгтэй холбоотой нилээдгүй алдаа, дутагдлыг илрүүлж, тэдгээрийг засч залруулах нөлөөллийн үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлж ирлээ. |